card

Танилцуулга

“Бумбод констракшн” ХХК нь фитнесс клубын үйлчилгээ, авто засварын үйлчилгээ, авто сэлбэгийн худалдаа үйлчилгээ, илгээмжийн үйлчилгээ зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэн ард түмэндээ үйлчилж байна.

Манай байгууллага нь үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг дээдлэн мэдлэг, чадвар оюун ухаанаа дайчлан ажилладаг ба салбартаа олон жил ажилласан дадлага туршлагатай, найрсаг харилцаатай хамт олныг бүрдүүлэн та бүхэндээ үйлчилж байна.

“Бумбод констракшн” ХХК хамт олон иргэдийн биеийн тамир, эрүүл мэндэд анхаарал хандуулах үүднээс Бумбод фитнесс клубыг 2014 оны 02-р сард ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа тогтвортойгоор явуулж байна. Харин 2014 оны сүүлээр клубтээ өргөтгөл хийж 524 мкв талбайтай болгон өргөжүүлсэн нь олон улсын спорт клубын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон юм. Фитнесс клуб нь дотроо пауэрлифтинг, бодибилдинг, аэробик, иог, зодооны урлагийн “Монгол зоо” төв болон иогийн төрлүүдээр хичээлийг мэргэжлийн түвшинд зааж байна.

Эрхэм зорилго

Үйлчилгээний соёлыг эрхэмлэн, технологи, инновацид тулгуурлан цэвэр цэмцгэр байдлыг байнга эрхэмлэж, үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрэн хангасан, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлсэн цогцолбор төв болох

Алсын хараа:

Бид үйлчилгээний салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж, хэзээд анхдагч, манлайлагч байх

 

Хамт олон

Үйл ажиллагаа

“Бумбод констракшн” ХХК нь авто сэлбэгийн худалдаа, авто засварын үйлчилгээ явуулдаг байгууллага юм. Манай худалдааны төв нь 524 мкв бүхий талбайтай цэвэр, тохилог орчинд авто сэлбэгийн дэлгүүрийн үйл ажиллагааг явуулж байна. Бид япон, солонгос авто машины сэлбэг, хэрэгслийг зах зээлийн бодит үнэ ханшаар үйлдвэрийн баталгаатай бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг. Том оврын авто машины авто сэлбэг, тос тосолгооны материал, суудлын бүрээс, гоёлын болон хэрэглээний бүхий л эд анги, үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Бид уртасгасан цагийн үйл ажиллагаатай тул эрж хайсан бүхнээ хэзээд “Бумбод плаза”-аас сонгох бололцоотой.

Авто засварын үйлчилгээ

Авто сэлбэгийн худалдааны төвийн доор Япон, Солонгос авто машины баталгаат засварын төв ажилладаг. Орчин үеийн дэвшилтэд технологи, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг бүрэн эзэмшсэн тууштай, тогтвортой ажилладаг, засварын мэргэжлийн баг хамт олон танд үйлчлэх болно.

 

 

     Төмөр хүлгийн эздэд бид компьютер оношилгоо болон лазерын туяаны тэнхлэг тохиргоо, бүх төрлийн засварын багаж тоноглолууд, орчин үеийн дэвшилтэт технологиор иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг.