“Бумбод” ХХК нь барилга инженерийн шугам сүлжээний ажлыг мэргэжлийн болоод чанарын өндөр түвшинд цогцоор нь хийж гүйцэтгэдэг. Манай компани нь ажлын туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин, удирдах болон инженерийн чадварлаг ажилтан, техникч, мэргэжилтэй байнгын болон гэрээт ажилтантайгаар нэг зорилго, зорилтын төлөө нэгдсэн эвсэг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Манай компани барилгын ажлуудын цогц шийдлүүдээс гадна салбартаа дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр зорин ажилладаг. Тодруулбал , төмөр болон бетон хийц, гадна дулааны шугамын пенополиуритан дулаалга, бетон зуурмагийн үйлдвэрлэлийг амжилттай явуулж, захиалагчдын хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Захиалгын дагуу барилгын мэргэжлийн өндөр түвшинд бүтээн байгуулсан бүтээл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хийгээд захиалагч, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн  сэтгэл ханамж нь биднийг тогтвортойгоор амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах гол хүчин зүйл болдог. Тиймээс ч “Бумбод” компани нь өдгөө барилга, инженерийн шугам сүлжээ түүний байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэхээс гадна, худалдаа үйлчилгээний салбарт “Бумбод Констракшн” ХХК, санхүүгийн салбарт “Их арвижих баялаг" ХХК зэрэг салбар охин компаниудыг толгойлон ажиллаж байна.

Бид ажилчдынхаа сурч хөгжих, өсөн дэвжих бололцоог бүхий л талаар дэмжихийн сацуу сургалт хөгжлийн оновчтой хөтөлбөрүүдийг ажилтнууддаа зориулан тогтмол хэрэгжүүлдэг.