card

Манай компани 2025 онд "Right Color" ХХК охин компанийг байгуулж, Богд хан уулын байгалийн үзэсгэлэнт Жаргалантын аманд "Nart Resort" цогцолборыг амжилттай хөгжүүлж байна.
Тус амралтын цогцолборт дараах байгууламжууд багтсан болно:
- Гурван давхар лобби болон үйлчилгээний төв
- Капсуль хаус 20 
- Цомцог гэр 12
- Морины жүчээ
- Спортын талбайнууд

- Гулгуур
Манай цогцолбор нь 200 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай ресторан, тав тухтай террас, амралтын хэсгүүд, усан сан, саун, караоке, цахим тоглоомын төв, бильярд, теннис, шилэн шалтай орчин үеийн тайз, хүүхдийн тоглоомын өрөө зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Мөн гадаа талбайд мөсөн гулгуурын талбай, сагсан бөмбөг, волейбол, теннис тоглох боломжоос гадна морь унах, аялал хийх зэрэг үйлчилгээнүүд байгаа нь зочдод тав тухтай, сонирхолтой амралтыг бэлэглэх болно.