card

Танилцуулга

“Их арвижих баялаг” банк бус санхүүгийн байгууллага нь гадаад, дотоод валют арилжаа, зээл ба түүнтэй холбогдох үйлчилгээ, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө зуучлал, хөрөнгийн баталгаа зэрэг санхүүгийн бүхий л төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Манай байгууллагыг эрч хүчтэй, санхүүгийн салбарт дадлага туршлагатай залуу бизнесменүүд удирддаг бөгөөд найрсаг харилцаатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон, харилцагч та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн туслах болон ажиллаж байна.

Бид тулгарсан асуудлыг нээлттэй хамтаар хэлэлцэх, оновчтой гэж үзсэн шийдлээ яг одооноос хэрэгжүүлэх, хэрэгжилтийг дүгнэх эргэх холбоо үүсгэх замаар асуудлыг шийдвэрлэдэг.

Эрхэм зорилго

Бичил санхүүгийн шинэлэг үйлчилгээгээр онцлог ялгарахуйц байж хэрэглэгч, харилцагчийн сэтгэл ханамж, итгэлийг улам бэхжүүлж, санхүүгийн хөгжлийг хүчирхэгжүүлэгч байгууллага байна.

Алсын хараа

Санхүүгийн зах зээлд үргэлж шинэлэг, ухаалаг шийдэлт бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээлч хандлагаар манлайлагч, итгэл даасан байгууллага байна.

Үнэт зүйлс

  • Санхүүгийн ил тод байдал
  • Өөриймсөг үзэл
  • Эерэг хандлага
  • Шударга байдал
  • Мэргэшсэн өндөр чадавхи

Баримтлах зарчим

  • Хууль, дүрэм журмыг чанд сахина.
  • Харилцагч төвтэй үйл ажиллагаа
  • Нийгмийн хариуцлага
  • Авлигаас ангид байна
  • Бүтээлч сэтгэлгээ