card

ОРЧНЫ ДАВУУ ТАЛ:

Хүүхэд чөлөөтэй нэвтрэх хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний талбайтай, улсын 41-р сургуультай ойрхон тул хүүхдээ тоглож байгааг алган дээр тавьсан мэт хянаж болох

мөн Улсын 71-р цэцэрлэгтэй ойрхон.

Хүүхэд секц дугуйланд хамрагдах хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн хажууд

/ Төв замын дуу чимээ, аюул ослоос хол / 150м зайтай, авто замын хөдөлгөөний эрчим бага /

Ирээдүйд үнэ цэнэ өсөх байршилтай, худалдаа үйлчилгээ, барилгын материалын дэлгүүрүүдтэй ойрхон.

Орон сууцны 1-р давхарт фитнес клуб, кофе шоптой.

БАЙРНЫ ДАВУУ ТАЛ:

Газар хөтлөлтийн 8 баллын тэсвэртэйгээр төлөвлөгдсөн. Орчин үеийн шилэн болон Пенополестролл хосолсон өнгө үзэмжтэй фасадтай.

Саруул пентхаус загварын шалнаасаа тааз хүрсэн цонхтой.

Тавилга байршуулахад саад болохгүйгээр ая тухтай байдлыг бодолцож шалны халаалтын системтэй төлөвлөгдсөн.

Өнгө үзэмж , дизайны сонголттой, 3 төрлөөр асаж унтрах/ туузан, нүдэн, обжуран / гэрэлтүүлэгтэй.

Цахилгааны болон усны тоолуурын заалтыг нэгдсэн журмаар нийтийн эзэмшлийн талбайд / коридорт / авахаар шийдвэрлэсэн.

Домофон, утаа мэдрэгч, гал эсэргүүцэх нэгдсэн системтэй.

Хятадын улсын үйлдвэрийн өнгө үзэмжтэй лифттэй.

САНХҮҮГИЙН НӨХЦӨЛҮҮД:

Худалдан авагч 50% төлсөн тохиолдолд үлдсэн 50% -ийг 2 жилийн хугацаанд хүүгүй компаний хувь лизингээр авч хуваарийн дагуу төлөх боломжтой.

Ипотекийн 6%-ийн зээлд хамрагдах боломжтой. Эхний 5 худалдан авагчид 5%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

100% бэлэн мөнгөний төлөлтөд үнийн хөнгөлөлт үзүүлнэ. Банкны хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжтой.

Бартерт цемент, арматур, тоёотагийн авто машинууд 30%-д нь оролцуулах боломжтой.